Зэсийн ханш энэ сарын эхний хагаст 7800-7600 ам.долларын хооронд хэлбэлзэж, өмнөх сарын өдийд 8100 хүрч байсан. Харин өнөөдөр 7500 гаруй ам.доллар болж буурчээ. Манай улсын зэсийн гол нийлүүлэгч Хятадын эдийн засгийн байдал мөн шинжээчдийн таамаглаж буй зэсийн ханшийн урвуу хандлага нь ирэх оны экспортод муугаар нөлөөлж болзошгүй. Лондоны металлын биржид тус таваарын үнэ 7.575 мянган ам.доллар болно. Энэ нь өнгөрсөн сарын мөн үетэй харьцуулахад 400-500 ам.доллараар унасан үзүүлэлт юм.