Хууль зүйн үйлчилгээний зах зээл, үйлчилгээний хэлбэр, зарчмыг нийтэд сурталчлах зорилготой үзэсгэлэн энэ сарын 28-нд МҮХАҮ-ийн танхимд болох гэж байна. Үзэсгэлэнг МҮХАҮТанхимын дэргэдэх Монголын Үндэсний Арбитр, Хуулийн зөвлөхүүдийн зөвлөл, Татварын бодлогын зөвлөлөөс зохион байгуулж байгаа юм. Мөн хуульчид, өмгөөлөгчид, хууль зүйн товчоод, хуулийн компаниуд, хуулийн
сургуулиуд, хууль зүйн үйлчилгээ ба сургалт эрхэлсэн төрийн ба төрийн
бус байгууллагууд, хууль зүйн ном гарын авлага зохиогчид, номын
дэлгүүрүүд, хуульчдад бараа, бүтээгдэхүүн, үйлчилгээ үзүүлэгчид, бизнес
эрхлэгчид болон иргэд оролцох юм байна.
Үзэсгэлэнгийн зорилго:
-Хууль зүйн үйлчилгээний зах зээл, үйлчилгээний хэлбэр, зарчмыг нийтэд сурталчлах;
-Эрх зүйн үйлчилгээ үзүүлэгч хуульч-өмгөөлөгчид, хууль зүйн товчоод, хуулийн компаниудыг, бизнесийн гадаад дотоодын компаниуд МҮХАҮТ-ын гишүүн байгууллагууд ба бизнес эрхлэгчидтэй холбож өгөх;
-Хуулийн зөвлөх, гэрээт өмгөөлөгч, хууль зүйн товчоо ба хуулийн компанитай гэрээ байгуулж хамтран ажиллах хүсэлтэй аж ахуй нэгжүүд өөрсдийн үйл ажиллагааг хуульчдад танилцуулах замаар ажилд авах, үйлчилгээний гэрээ байгуулах боломжийг олгох;
- Хуулийн чиглэлийн оюутнуудад, аж ахуй, бизнесийн хуульч болох сонирхолыг төрүүлэх, хууль суртачлах;
-Арбитр ба эвлрүүлэн зуучлах үйл ажиллагааны талаар мэдээлэл хүргэх сургалт зохион байгуулах;
-Хууль зүйн сургуулийн багш, удирдлагад бизнесийн чиглэлийн хуулийг түлхүү анхаарч, сургалтандаа нэвтрүүлэх санааг өгөх;
-Хуульчдын давтан сургалтын кредит цагийн болон чөлөөт сэдвийн сургалтыг эрхлэх байгууллагыг олон нийтэд танилцуулах;
-Хууль зүйн товчоо, хуулийн компаниуд өөрсдийн үйл ажиллагааг ирээдүйн бизнес эрхлэгчдэд болон бусад хуульч нарт сурталчлах, оюутан ба ажил олгогчийн харилцаа холбоо тогтоох эхлэлийг тавих зэрэг болно.
-Татвар болон бусад бизнесийн эрх зүйн талаар үнэ төлбөргүй зөвлөгөөг нийтэд хүргэх зэрэг болно.