Ирэх сарын 6-9-ний өдрүүдэд Белоярск хотноо Дэлхийн цомын тэмцээн болно. Энэхүү тэмцээнд манай улсаас МУГТ Н.Төгсцогт тэргүүтэй зургаан боксчин оролцохоор бэлтгэл сургуулилтаа хангаж байна. Олимпоос хойш тэмцээн уралдаанд оролцоогүй байсан Н.Төгсцогтын хувьд жин өгсөн тулалдах аж. Тэмцээнд эрэгтэйчүүдээс 49 кг-д Г.Ган-Эрдэнэ, 52 кг-д Ц.Одсүрэн, 56 кг-д Н.Төгсцогт, 60 кг-д Д.Отгондалай, 64 кг-д Ц.Отгон тулалдах бол эмэгтэйчүүдийн ангилалын 51 кг-д Д.Шинэцэцэг тулалдана. Дасгалжуулагчаар Б.Эрдэнэбаяр, Н.Нармандах ажиллаж байна.