Зураач Б.Номингийн “Inner Space” буюу “Дотоод орон зай” үзэсгэлэнгийн нээлт маргааш “Цагаан дариум” арт галерейд болно. Уг бие даасан үзэсгэлэнд түүний 2008-2012 онд бүтээсэн дотоод орон зайн илэрхийлэл болсон бүтээлүүд дэлгэгдэх юм байна. Энэ сарын 28-ныг хүртэл үргэлжлэх үзэсгэлэнгийнхээ талаар Б.Номин “Дэлхий даяарчлагдаж, улс үндэстэн бүхэн өөрсдийн онцлогоо бага багаар мартаж байгааг, хүн байгальтайгаа хэрхэн харьцаж байгааг өөрийнхөө харж мэдэрч байгаагаар шүүжлэлтэйгээр харуулахыг зорьдог нь миний уран бүтээлийн ерөнхий агуулга болдог. Үүнийгээ өөрийн эзэмшсэн монгол зургийн аргыг орчин үеийн арга барилтай хослуулан ажилладаг” хэмээн онцолжээ.