Аймаг, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн санал хураалт энэ сарын 21-нд орон даяар болно. Нийслэлийн ИТХ-ын дарга Д.Баттулга өглөөний 10.00 цагт Сүхбаатар дүүргийн VI хорооны байр буюу Хүүхдийн урлан бүтээх төвийн зүүн урд байрлах хэсэгт очиж саналаа өгөх бол Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл өглөөний 10 цагт ерөнхий боловсролын 45 дугаар сургууль буюу олны нэрлэж заншсанаар Брау хау сын хойд талд байрлах хэсэгт очиж саналаа өгөх юм. Харин Нийслэлийн Засаг даргын Үйлдвэрлэл экологийн асуудал хариуцсан орлогч Д.Пүрэвдаваа БЗД-ийн 15-р хорооны санал авах байранд 11:00 цагт, Нийслэлийн Засаг даргын Барилга хот байгуулалт дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч Н.Гантөмөр СХД-ийн 12-р хороо, 81-р сургуулийн санал авах байранд 12:00 цагт тус тус саналаа өгнө.