Үйл явдал
“ЗАГВАР АЖ АХУЙН НЭГЖИЙГ ХӨГЖҮҮЛЭХ ХӨТӨЛБӨР”–ИЙН СУРГАЛТ БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ
2019-07-08 16:31

2018-2019 оны загвар аж ахуйн нэгжийг хөгжүүлэх хөтөлбөрийн хүрээнд “Сноу филдс” ХХК дээр “Дэлгүүрийн удирдлага” сургалтыг зохион байгууллаа. Уг сургалтаар Улсын Их Дэлгүүр-т байрлах тус компанийн лангуун дээр барааны өрөлт, хураалт, үйлчилгээний ёс зүй, стандартын талаар заавар, зөвлөгөө өглөө. Сургалтад тус компанийн ерөнхий менежер болон нэрийн барааны дэлгүүрийн ажилтнууд хамрагдаж, мэргэжлийн багшаас дэлгүүрийн удирдлага болон үйлчилгээний ёс зүйн талаар мэдлэг мэдээлэл авсан юм.

Сургалтыг Монгол-Японы төвийн үндэсний сургагч багш Ж.Гансүх удирдан явууллаа.

Тус сургалтаар энэ оны Загвар аж ахуйн нэгжийг хөгжүүлэх хөтөлбөрийн хүрээнд төлөвлөгдсөн цуврал сургалт өндөрлөж, цаашдаа байгууллагын үйл ажиллагаагаа тогтмол сайжруулж, дэлгүүр үйлчилгээний соёлоороо бусдыгаа үлгэрлэсэн байгууллага болох үүрэг “Сноу филдс” ХХК-ийн хамт олонд үлдэж байгаа юм.

Цаашид нэгэн гэр бүл болж, хамтарч ажиллахдаа бид бүхэн таатай байх болно.