2012 оны орон нутгийн сонгууль өнөөдөр 07 цагт албан ёсоор эхлээд байна. Өнөөдөр 21 аймаг, 330 сум, есөн дүүргийн сонгуулийн хороо, 2010 хэсгийн хороо, нийт 2370 сонгуулийн хороо ажиллаж байна. Эдгээр хороодод сонгуулийн хорооны гишүүн, иргэний бүртгэлийн итгэмжлэгдсэн ажилтан, цагдаагийн хамгаалалтын ажилтан, мэдээллийн технологийн багийн ажилтан, даамал, нийт 23 мянга гаруй төрийн албан хаагчид ажиллаж байна. Сонгуульд сонгогчийн санал авах 2010 байр, 2500 санал авах, тоолох төхөөрөмж, сонгогчийг цахим үнэмлэхээр бүртгэх 2615 техник хэрэгслийг бэлэн болгоод байна.
Улсын бүртгэлийн ерөнхий газраас гаргасан судалгаагаар 1.862.500-гаад сонгогч сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдээд байна. Энэ удаагийн сонгуульд долоон нам, хоёр эвсэл оролцон, тэдгээр нам, эвслээс болон бие даан нийт 19400 гаруй нэр дэвшигчид өрсөлдөж байгаа юм.

24tsag.mn