Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл 10 цагт ерөнхий боловсролын 45 дугаар сургууль буюу олны нэрлэж заншсанаар Брау хау сын хойд талд байрлах хэсэгт очиж саналаа өгөх юм. Харин Нийслэлийн Засаг даргын Үйлдвэрлэл экологийн асуудал хариуцсан орлогч Д.Пүрэвдаваа БЗД-ийн 15-р хорооны санал авах байранд 11:00 цагт, Нийслэлийн Засаг даргын Барилга хот байгуулалт дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч Н.Гантөмөр СХД-ийн 12-р хороо, 81-р сургуулийн санал авах байранд 12:00 цагт тус тус саналаа өгнө.