Орон нутгийн сонгууль болж буйтай холбогдуулан өнөөдөр томоохон худалдааны төв, баар, ресторануудыг ажиллуулахгүй байх захирамжийг Хотын дарга Э.Бат-Үүл гаргасан. Тодруулбал, өнөөдөр нийслэлийн нутаг дэвсгэрт архи, согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг хориглох юм байна. Хэрвээ архи, согтууруулах ундаагаар үйлчилсэн, түүнийг худалдаалсан тохиолдолд хуульд заасны дагуу хариуцлага тооцохыг захирамжид заажээ.
Б.Чимэг