МЭДЭЭЛЭЛ
“ЯПОН ХЭЛНИЙ МЭДЛЭГИЙН ТҮВШИН ТОГТООХ ШАЛГАЛТ”-ЫН БҮРТГЭЛ
2019-08-28 15:01

Зорилго: Энэхүү шалгалтын гол зорилго нь япон хэлний мэдлэгийн түвшинг тогтоож, баталгаажуулахад оршино.

Зохион байгуулагч байгууллага: Япон сан /Japan Foundation/

Хэрэгжүүлэгч байгууллага: Монголын Япон Хэлний Багш нарын Холбоо

Шалгалт авах өдөр: 2019 оны 12-р сарын 1 /Ням гараг/

Бүртгүүлэхдээ: Өргөдлийн маягт бөглөх /1 ширхэг нь 2000 төгрөг, 3х4 см хэмжээтэй 2% ижил цээж зураг/, биеийн байцаалттай ирэх. /Жич: Шалгалт өгөгч өөрийн биеэр ирж бүртгүүлэх боломжгүй тохиолдолд материалыг бүрдүүлэн хүнээр бүртгэл хийлгэж болно./    

Шалгалтын төлбөр:           

N1 - 35.000 төгрөг  

N2 - 35.000 төгрөг 

N3 - 22.000 төгрөг

N4 - 22.000 төгрөг

N5 - 22.000 төгрөг                                                                                                                                     

Бүртгэх хугацаа: 2019 оны 9-р сарын 2-ны Даваа гарагаас 9-р сарын 6-ны Баасан гарагийг дуустал 11:00-19:00 цагийн хооронд бүртгэнэ. /Жич: Өргөдлийн маягтыг 2019 оны 9-р сарын 6-ны 17:30 хүртэл олгох тул анхаарна уу./

Бүртгэх газар: Монгол-Японы төв

Лавлах утас: 94259605, 91196767, 99014142

Япон хэлний мэдлэгийн түвшин тогтоох шалгалтын талаарх нарийн мэдээллийг дараах вэб хуудаснаас үзэж болно. http://www.jlpt.jp/