Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнөөдөр 10 цагт 2012 оны Орон нутгийн сонгуулийн саналаа өглөө. Тэрбээр СБД-ийн 3-р хороо, Сонгуулийн 4-р хэсгийн хорооны сонгуулийн санал авах байр болох Орос-Монголын хамтарсан 3 дугаар сургуульд очиж саналаа өглөө.
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж "Өнөөдөр манай иргэд өөрсөддөө хамгийн ойрхон төрийг сонгох өдөр. Иргэдээ хариуцлагатай байлгах үүднээс өнөөдрийг олон нийтийн амралтын өдөр болгосон. Хэрэв сонгуулиа өгөөгүй бол амрах эрхгүй гэсэн үг. Тиймээс иргэдийн өнөөдрийн ажил нь саналаа өгөх юм. Мөн хөдөө орон нутагт цаг агаар хүндрэлтэй байгааг харгалзан төрийн албан хаагчид сонгогчиддоо туслаарай. Хэн хэн нь хариуцлагатай, хууль тогтоомжоо зөрчихгүй ажиллах хэрэгтэй байна. Үүнээс гадна сонгуульд өрсөлдөж байгаа нам эвслүүд иргэдийнхээ сонголтыг хүндэтгэх ёстой" гэлээ.

Т.Гэрэл