Газын зурваст болж байгаа Израйль, Палестины мөргөлдөөнд өнгөрсөн долоо хоногт хамгийн багадаа 140 хүн амь үрэгдэж, 1000 гаруй хүн гэмтсэн байна. Өчигдөр гэхэд Газ хотын төвийн замын уулзварт зургаан иргэнийг Израйлийн тагнуул хэмээн буруутгаж амийг нь хөнөөжээ. Тэнд байсан Английн "Sky news" телевизийн сурвалжлагчийн мэдээлснээр буутай этгээдүүд зургаан хүнийг ачааны машинаас чирч буулган зэрэгцүүлж зогсоож байгаад олон нийтийн дунд буудсан байна. Таван хүний цогцсыг талбай дээр үлдээгээд явсан бол үлдсэн нэг хүний цогцсыг мотоциклоор чирэн гудамжаар давхижээ. Энэ хэргийг Хамас бүлэглэлийн гишүүн Изз ад-Кассамын хүмүүс үйлдсэн гэж албаныхан таамаглаж байгаа аж.
Долоон хоногийн өмнө дөрвөн израйль иргэн Палестины пуужинд өртсөнөөр байдал хурцдаж, мөргөлдөөн эхэлсэн юм.
Долоон хоногийн өмнө дөрвөн израйль иргэн Палестины пуужинд өртсөнөөр байдал хурцдаж, мөргөлдөөн эхэлсэн юм.
Т.Гэрэл