Өнөөдөр өглөө 08.00 цагийн Сонгинохайрхан дүүргийн тавдугаар хороо 21 дүгээр хорооллоос Троллейбусны депо уруудах замд “Сутайн буянт” компанийн том оврын автобусны жолооч осол гарган, 50 гаруй насны явган зорчигчийг аминд хүрсэн талаар мэдээлсэн.
Тэгвэл 09.00 цагийн үед тус дүүрэгт автобусны жолооч дахин нэг хүний амь насанд хүрсэн хэрэг гарлаа. Тодруулбал, тус дүүргийн нутаг дэвсгэрт, Таван шарын автобусны буудлын хажууд “Тэнүүн огоо” компанийн автобусны жолооч хүчтэй ухрахдаа 50 орчим насны эмэгтэйг дайрчээ. Ослын улмаас эмэгтэй эмнэлгийн тусламж авч чадалгүй газар дээрээ нас барсан байна.
Ослын газруудыг Сонгинохайрхан дүүргийн Замын цагдаагийн ажилчид хамгаалалтад авч, хэргийг шалгаж байна.
Б.Чимэг