Орон нутгийн сонгуулийн санал хураалт хэвийн явагдаж байна. Өглөө 07 цагт эхэлсэн сонгуулийн ирц бага байгаа ч үдээс хойш сайжирна гэж албаныхан үзэж байна. Цаг агаарын байдлаас болоод орон нутгийн иргэдийн ирц муу байх магадлалтай гэж үзэж байгаа юм. Мөн зарим иргэд цахим үнэмлэхээ авч амжаагүй байгаа юм. Харин СЕХ-ноос өнөөдөр 13 цагт 2012 оны Орон нутгийн сонгуулийн анхны ирцийн мэдээг өгөх юм байна. Мөн үдээс хойш 17 цагт ирцийн урьдчилсан дүнгүүдийг танилцуулна.
Т.Гэрэл