Ерөнхий сайд Н.Алтанхуяг өнөөдөр 2012 оны Орон нутгийн сонгуульд саналаа өглөө. Тэрбээр Сонгинохайрхан дүүрэгт байрлах 83-р дунд сургуулийн байранд 11 цагт саналаа өгсөн юм. Ерөнхий сайд Н.Алтанхуяг "Шинэчлэл, өөрчлөлтийг орон даяар хийхэд их ач холбогдолтой сонгууль. Иргэд өөрийн амьдрал, улс орныхоо хөгжлийн төлөө саналаа өгөх хэрэгтэй" гэж уриаллаа.
Ерөнхий сайдын саналаа өгсөн сонгуулийн хэсгийн хороо нь 1638 сонгогчтой бөгөөд 11 цагийн байдлаар 150 гаруй хүн саналаа өгснийг хангалтгүй гэж дүгнэж байгаа юм. Энд МАХН, МАН, АН-ын тус бүр хоёр, нийт зургаан хөндлөнгийн ажиглагч ажиллаж байна.
Т.Гэрэл