Орон нутгийн 2012 оны сонгуульд УИХ-ын дарга саналаа өглөө. Тэрбээр Сүхбаатар дүүргийн зургаадугаар хэсгийн хорооны байранд очиж саналаа өгсөн юм. УИХ-ын дарга З.Энхболд "Иргэдтэй хамгийн ойр байдаг дарга нарыг сонгох гэж байна. Сонгуулийг цахим үнэмлэх ашиглан явуулж байгаа болохоор илүү хялбар болж байна. Тиймээс сонгуульдаа идэвхитэй оролцохыг уриалж байна" гэв. Мөн тэрбээр 2008 онд сонгуулийн ирц бүрдээгүйн улмаас дахин сонгууль явуулж нэлээдгүй зардал гарч байсныг дурдсан юм.
Сүхбаатар дүүргийн зургаадугаар хэсгийн хороонд 2451 сонгогч бүртгүүлсэн бөгөөд 11 цагийн байдлаар 120 хүн саналаа өгчээ.
Сүхбаатар дүүргийн зургаадугаар хэсгийн хороонд 2451 сонгогч бүртгүүлсэн бөгөөд 11 цагийн байдлаар 120 хүн саналаа өгчээ.
Т.Гэрэл