Өглөөний 07 цагт эхэлсэн 2012 оны Орон нутгийн сонгууль хэвийн явагдаж байна. Энэ удаа 21 аймаг, 330 сум, есөн дүүргийн сонгуулийн хороо, 2010 хэсгийн хороо, нийт 2370 сонгуулийн хороо ажиллаж байгаа. Зарим санал авах байруудын байршил УИХ-ын сонгуулийн үеийнхээс өөрчлөгдсөн. Хэрэв Улаанбаатар хотын сонгогчид өөрийн санал өгөх хэсгийн хорооны байршлыг мэдэхгүй байгаа бол 1950 лавлах утаснаас асууж болох юм.
Эдгээр хороодод сонгуулийн хорооны гишүүн, иргэний бүртгэлийн итгэмжлэгдсэн ажилтан, цагдаагийн хамгаалалтын ажилтан, мэдээллийн технологийн багийн ажилтан, даамал, нийт 23 мянга гаруй төрийн албан хаагчид ажиллаж байна. Сонгуульд сонгогчийн санал авах 2010 байр, 2500 санал авах, тоолох төхөөрөмж, сонгогчийг цахим үнэмлэхээр бүртгэх 2615 техник хэрэгслийг ашиглаж байгаа юм.

Т.Гэрэл