Орон нутгийн сонгуулийн 11 цагийн ирцийн эхний мэдээг Сонгуулийн ерөнхий хорооноос танилцууллаа. Сонгуулийн хэсгийн хороодоос хамгийн сүүлд ирсэн мэдээллээр сонгуулийн ирц орон даяар 15,17 хувьтай байна. Улсын
хэмжээнд 1851103 нэрийн жагсаалтад бичигдсэн сонгогчдоос 290672 сонгогч саналаа
өгсөн байна.
Мөн Хамгийн ирц өндөртэй байгаа аймгуудын тоонд Сүхбаатар, Завхан, Хэнтий аймаг орж байгаа бол Увс, Орхон, Дорнод, Ховд, Булган зэрэг аймгийн ирц тааруу байна. Эдгээр аймгуудад цаг агаарын байдал хүнд байгаа учраас ирц бага байна гэж Сонгуулийн ерөнхий хорооноос тайлбарлалаа.
Харин Нийслэлийн дүүргүүдийн хувьд хамгийн ирц сайтай байгаа нь Багахангай, Багануур дүүрэг байгаа бол Сонгинохайрхан, Хан-Уул дүүргийн хамгийн бага байна.
Улсын хэмжээнд болон нийслэлийн хэмжээнд санал өгсөн иргэдийн тоо 2008 оны орон нутгийн сонгуультай харьцуулвал ахисан байгаа юм.
Нийслэлийн ирцийн мэдээлэл