Нийслэлийн цагдаагийн газар, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар
хамтран нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа пааб, шөнийн клубуудыг
шалгаад 140 гаруй зөрчил илрүүлж, хууль ноцтой зөрчсөн 32 аж ахуйн
нэгжийн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгуулах саналыг Улаанбаатар хотын
ерөнхий менежер Ч.Батад хүргүүлсээд байгаа юм байна. Түүнчлэн, Сүхбаатар дүүргийн нутагт үйл ажиллагаа явуулж байсан “Ривер саундс” шөнийн клубын үйл ажиллагааг Улаанбаатар хотын ерөнхий менежер Ч.Батын тушаалаар өнгөрсөн аравдугаар сард цуцлаад байсан. Гэтэл тус клуб нь саяхныг хүртэл хориглосон цагт, тусгай зөвшөөрөлгүйгээр согтууруулах ундаагаар үйлчилж байсан тул үйл ажиллагааг нь дахин зогсоож, захиралд нь эрүүгийн хэрэг үүсгэн, Сүхбаатар дүүргийн Цагдаагийн хэлтэст шалгаж эхэлжээ.