Өнгөрсөн хоногт цагдаагийн байгууллагад насанд хүрээгүй хүүхэд хүчирхийлсэн хэрэг бүртгэгджээ. Тодруулбал, Баянгол дүүргийн 22 дугаар хороонд оршин суух тодорхой эрхэлсэн ажилгүй 38 настай эрэгтэй Э 13 настай М-ийг хүчиндсэн байна. Түүнийг цагдан саатуулсан бөгөөд хэргийг дүүргийн цагдаагийн хэлтэс шалгаж эхлээд байна. Мөн Баянзүрх дүүрэгт хүний амийг санаатай хөнөөсөн хэрэг гарчээ. Тодруулбал, тус дүүргийн 21 дүгээр хороонд оршин суух 65 настай Б-г 48 настай А хутгалж хөнөөсөн байна. Хэргийг ямар шалтгаанаар үйлдэж, хүний аминд хүрсэнийг тус дүүргийн цагдаагийн газраас шалгаж эхэлжээ.
Б.Чимэг