Иргэдийн сонгуулийн ирц нэмэгдсээр байна. Өмнөговь аймагт гэхэд орон нутгийн сонгуулийн ирц 15 цагийн байдлаар 49,67 хувьтай болжээ. Тус аймгийн сумдуудад ирц 50-иас дээш хувьтай байгаа бөгөөд Баян-Овоо сумын иргэд гэхэд 78,9 хувийн ирцтэйгээ сонгуульд идэвхитэй оролцож байна. Харин Даланзадгад хотод хамгийн бага буюу сонгогчдын 38 хувь нь саналаа өгсөн аж. Мөн Архангай аймгийн Сонгуулийн хорооноос ирц 48,7 хувьтай байгааг мэдээллээ.
Орон нутгийн иргэдтэй харьцуулвал Улаанбаатар хотын сонгогчдын сонгуулийн ирц харьцангуй бага байгаа аж.