БИЗНЕСИЙН СУРГАЛТ
БИЗНЕСИЙН ҮНДСЭН СУРГАЛТЫН СЭДВИЙГ СОНГОН СУРАЛЦАХ БОЛОМЖТОЙ БОЛЛОО
2019-11-30 10:34

БИЗНЕСИЙН ҮНДСЭН СУРГАЛТЫН СЭДВИЙГ СОНГОН СУРАЛЦАХ БОЛОМЖТОЙ БОЛЛОО

Бизнесийн үндсэн сургалт нь компанийн захирал, менежер, удирдах албан тушаалтнуудад зориулсан цогц сургалт бөгөөд  2002 оноос хойш 18 жил тасралтгүй зохион байгуулагдаж ирсэн юм. Уг сургалтад жил бүр олон тооны хүмүүс хамрагдахаар хүсэлтээ ирүүлдэг боловч бүх хүнийг хамруулах боломжгүй байдаг. Тиймээс та бүхний эрэлт хэрэгцээг харгалзан үндсэн сургалтын сэдвээс өөрт хэрэгтэй сэдвийг сонгон суралцах боломжтой болсон тул бизнес эрхлэгч та бүхэн идэвхтэй хамрагдана уу.  

Хичээлийн сэдэв  :    Стратегийн менежмент

Хугацаа  :  2019.12.09-13 (Даваа - Баасан)    15:00-19:30 цагт

Хамрагдах хүн :   Бизнес эрхлэгч, байгууллагын удирдах албан тушаалтан, менежер

Хамрагдах хүний тоо :  5 хүн

Сургалтын төлбөр :  240,000 төгрөг

Хичээл заах багш :  Кавагүчи Шиничиро

Японы бүтээмжийн төвийн олон улсын хэлтэст зөвлөх, APO (Азийн Бүтээмжийн Холбоо)-д мэргэжилтэн, EBRD (Европын Сэргээн Босголт Хөгжлийн Банк)-д зөвлөх, ЖАЙКА-ийн төслийн богино хугацааны мэргэжилтэн, Монгол-Японы төвийн богино хугацааны мэргэжилтэнээр ажиллаж ирсэн арвин туршлагатай бөгөөд  2002 оноос хойш Монгол компаниудад менежментийн үнэтэй зөвлөгөө өгсөөр ирсэн билээ.

1.Хичээлийн агуулга           

  • Удирдах албан тушаалтны хувьд стратеги дахь оролцоо
  • Стратегийг боловсруулах ерөнхий бүтэц (framework) болон хэрэгсэл (tool)
  • Стратегийг боловсруулахад шаардлагатай асуудлыг шийдвэрлэх болон шийдвэр гаргах загвар
  • Бизнесийн байгууллагын стратеги ба стратегийн түвшин
  • KPI-д суурилсан гүйцэтгэлийн удирдлагын стратеги

 2. Гэрчилгээ:

     Сургалтандаа ирц бүрэн хамрагдсан оролцогчдод гэрчилгээ олгоно.

 3. Бүртгэл

     Та ЭНД дарж онлайнаар бүртгүүлнэ үү.

4. Холбоо барих:

     Утас: 75110879 (Ext.3)

     Цахим шуудан: anudaribayar@japan-center.mn

     Цахим хуудас: www.japan-center.mn

     Фэйсбүүк хуудас:  www.facebook.com/MoJCenter/