АН-ын удирдлагууд Орон нутгийн сонгуультай холбоотой мэдээлэл хийхээр товлосон ч түр хугацаагаар хойшилсон байна. Учир нь АН болон МАН-ын удирдлагууд Сонгуулийн Ерөнхий Хорооноос санал хураалтын ирцийн эцсийн дүнг мэдээлсний дараа тус тусдаа мэдэгдэл хийхээр болжээ.
Нийслэлийн зарим дүүрэгт АН илт давуу ялалт байгуулсан тухай мэдээллийг сонгуулийн хэсгийн хороод өгч эхэлсэн бололтой. Учир нь УИХ-ын гишүүн С.Одонтуяа твиттер хуудасдаа "Баянгол дүүрэгт одоогоор АН саналын тоогоор 2-3 дахин нугалж, ялжээ. Алга ташсаар байгаад гар өвдчихлөө" гэсэн бол АН-ын дарга Н.Алтанхуяг "Сонгуульд сэтгэл гарган оролцож саналаа өгсөн бүх иргэддээ баярлалаа. Хамтдаа шинэчлэлийн төлөө гар нийлэн ажиллая" гэж бичсэн байна.