Европын Холбооны кино өдөрлөг Монгол улсад гурав дахь удаагаа зохион байгуулагдаж байна. Энэ жилийн кино өдөрлөг өнөөдрөөс 25-ныг хүртэл Улаанбаатар хотноо болно. Кино өдөрлөгийг Европын Холбооны Төлөөлөгчийн Газар, “Блакбокс” театр болон “Глоб интернэшл” ТББ-тай хамтран зохион байгуулж байна.
Жил бүр ЕХ-ны гишүүн орнууд кино өдөрлөгт зориулан шинэлэг, олон нийтэд хүрч чадсан, амжилттай болсон нэг киног оролцуулдаг. Энэ жилийн кино өдөрлөгт Монгол улсад элчин сайдын яамтай, мөн Монгол улстай эдийн засаг, улс төр болон урлаг, соёлын хүрээнд олон жил харилцаатай байж ирсэн ЕХ-ны гишүүн 10 орны кино оролцоно.ЕХ-ны гурав дахь удаагийн кино өдөрлөгт 10 улс, тухайлбал Кипр, Грек, Чех, Австри, Унгар, Франц, Герман, Люксембург, Польш, Дани улс оролцож байна.Энэ жилийн кино өдөрлөгт эмгэнэлт, инээдмийн, триллер, романтик гээд төрөл жанрын хувьд маш өргөн сонголттой кинонууд багтсан.
Ингэснээр Европын кино урлаг хэр зэрэг сэтгэл хөдөлгөм, сэтгэл догдлуулам, инээдмийн бөгөөд сэтгэл татам байж болохыг нээж, мэдрэх боломжийг Монголын олон нийтэд олгох болно. Кипр улс энэ хагас жилд ЕХ-г тэргүүлж байгаа учраас кино өдөрлөгийг Кипр улсын “Жижиг гэмт хэрэг” эмгэнэлт инээдмийн киногоор эхлүүлэхээр төлөвлөөд байна. Уг киног өнөөдөр 20.00 цагт “Блакбокс” театрт үзүүлнэ.Кино өдөрлөгийн нээлтийн ёслолд ЕХ-ноос Монгол Улсад суугаа элчин сайд Маркус Эдерер, ЕХ-ны гишүүн орнуудаас Монгол улсад суугаа элчин сайдууд, Монгол улсын засгийн газрыг төлөөлөн Соёл, спорт, аялал жуулчлалын сайд хатагтай Ц.Оюунгэрэл болон төрийн өндөр албан тушаалтнууд оролцоно.

Д.Ундрах 24tsag.mn