Хоёр мянган хэсгийн хороод дээр санал авсан 2012 оны орон нутгийн сонгуулийн дүн удахгүй албан ёсоор гарна. Харин өчигдөр орой санал хураалт дууссаны дараа намуудын ажиглагч нар намын штаб руугаа аль аймаг, дүүрэгт ямар нам өнгөлж яваа тухай мэдээллийг хүргэж эхэлсэн юм. Намуудын мэдэгдэж байгаагаар орон нутагт сонгуулийн ирц хангалттай хүрсэн бол нийслэлд ирц бүрдээгүй тул дахин сонгууль явагдаж магадгүй болоод байна. Гэсэн ч нийслэлд АН-ын нэр дэвшигчид илүү санал авсан гэх мэдээллийг өгөөд байна. Харин орон нутагт АН, МАН-ын нэр дэвшигчид ялсан тухай мэдээлэл ээлжлэн ирсээр байгаа юм.
Хэдийгээр СЕХ-ноос албан ёсны дүнг мэдээлээгүй байгаа ч зарим нь аль хэдийн баярын дуугаа дуулж эхэлжээ. Сүхбаатар аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн М.Зоригт л гэхэд тус аймагт АН-ынхан илт давуу ялсан хэмээн баяраа тэмдэглэхээр аймгаа зорьжээ.
Харин МАХН, ИЗНН-ын хувьд сонгуулийн үр дүнгийн талаар ямар нэгэн мэдээлэл хийгээгүй бөгөөд СЕХ-ны албан ёсны мэдээллийг сонсож байж байр сууриа илэрхийлнэ гэлээ.
Ингээд сүүлийн байдлаар намууд ямар хэсгийн хороодод ялалт байгуулсан тухай ажиглагчдын албан бус, урьдчилсан мэдээллийг хүргэж байна.
Ардчилсан намын ялсан сонгуулийн хэсгийн хороод:
- Орхон аймгийн төвд 19 суудлаас 11-д, мөн Баян-Өндөр, Жаргалант сумд
- Өмнөговь аймгийн төвд 22 суудлаас 16-д, 15 сумаас 9-д
- Баянхонгор аймгийн төвд 28 суудлаас 15-д,20 сумаас 11-д
- Булган аймгийн төвд 21-суудлаас 12-т
- Хэнтий аймгийн 11 сумд
- Ховд аймгийн 28 сумаас 18-д нь
- Увс аймгийн төвд 19 суудлаас 16-д нь,
- Баян-Өлгий аймгийн төвд 21 хэсгийн хорооны 16-д, Өлгий сумд
- Төв аймгийн төвд 32 хэсгийн хорооны 15-д нь
- Сэлэнгэ аймгийн 8 сумаас 6-д
- Дорнод аймгийн 14 сумын 3-т
- Хөвсгөл аймгийн 7 сумд
- Өмнөговь аймгийн 11 сумд
Монгол Ардын Нам ялсан сонгуулийн хэсгийн хороод
- Дундговь аймагт 23 суудлаас 14-т
- Говь-Алтай аймагт 21-суудлаас17-д
- Өвөрхангай аймагт 28 суудлаас 18-д
- Сэлэнгэ аймагт 21 хэсгийн хорооноос 15-д
- Дархан-Уул аймагт 21 суудлаас 13
- Завхан аймагт 29-өөс 13
- Говьсүмбэр аймагт 8 суудлаас 5-д
- Дорнод аймагт 23 суудлаас 13-т нь
- Багануур дүүрэгт 25 суудлаас 13-т
- Багахангай, Налайх дүүрэгт тус нам ялсан.
- Сонгинохайрхан дүүрэгт 11 хэсгийн хороонд
- Баянзүрх дүүрэгт 4-д
-Харин Чингэлтэй дүүргэгт сонгогчдын ирц бүрдээгүй, мөн бусад дүүргүүдийн мэдээлэл хараахан ирээгүй байгаа аж.

Т.Гэрэл /24tsag.mn/
Сэтгэгдэл (14)