МЭДЭЭЛЭЛ
МЕНЕЖМЕНТИЙН ЗАГВАРЧЛАЛ СУРГАЛТЫН БҮРТГЭЛ
2020-02-07 11:29

Та тоглоомын аргаар загвар компани байгуулж, менежментийн мэдлэгээ дээшлүүлэхийг хүсч байна уу? Та бүхэнд Монгол-Японы төвийн бизнесийн ахисан түвшний ээлжит сургалт болох "Менежментийн загварчлал" сургалтыг санал болгож байна.

1) Зорилго:
Бизнесийн үр дүн нь санхүүгийн тайланд илэрдэг. Хэзээд санхүүгийн тайланд гол анхаарал хандуулангаа бизнесийг удирдах ёстой бөгөөд бизнесээ заавал амжилтад хүргэнэ гэсэн итгэл үнэмшилтэйгээр удирдах ёстой. Үүний тулд, менежментийн загварчлалыг ашиглан, бизнесийн шийдвэрийг шуурхай гаргах дадлага хийх нь үр дүнтэй арга бөгөөд бүх оролцогчдыг бизнесийн бодлого төлөвлөлтөнд оролцуулж, менежментийн практик арга барил эзэмшүүлнэ.

2) Хичээллэх өдөр, цаг:
2020.03.11-12 (Лхагва-Пүрэв), 09:30-13:00

Хамрагдах хүн: Аж ахуйн нэгжийн удирдах албан тушаалтан, менежер, бизнес эрхлэгчид
/Санхүүгийн суурь мэдлэгтэй байх!/

3) Хамрагдах хүний тоо: 20 хүн
※ Хүний тоо гүйцсэн тохиолдолд хугацаанаас өмнө бүртгэл дуусахыг анхаарна уу!

4) Сургалтын төлбөр: 150.000 төгрөг
※ Оролцогч ямар нэгэн шалтгаанаар сургалтад хамрагдах боломжгүй болсон тохиолдолд сургалтын төлбөрийг буцааж олгохгүй.

5) Хичээл заах багш: Үэхигаши Кожи
“Панасоник” корпорацид 34 жил тасралтгүй ажилласан туршлагатай. Энэ хугацаанд хүний нөөцийн төвийн ахлах багш, “Панасоник Филиппин”-д дэд захирал, “Панасоник Тайвань”-д үйл ажиллагаа эрхэлсэн захирал, “Панасоник Америк”-д орлогч захирлаар тус тус ажиллаж байсан. Одоо “Рело Панасоник” компанийн зөвлөх багшаар ажиллаж байна.

6) Агуулга
* Санхүүгийн үндсэн ойлголт
* Үйл ажиллагааны аюулгүй байдлын шинжилгээ
* Үйл ажиллагааны үр ашгийн шинжилгээ
* Менежментийн загварчлал тоглоом

7) БҮРТГЭЛ:
ЭНД дарж бүртгүүлнэ үү.

8) Холбоо барих:
7511-0879 (Ext.3)

https://www.facebook.com/Mojc.business/