Өнөөдөр УИХ-ын нэгдсэн чуулганаар гишүүний тангаргыг дөрвөн гишүүн өргөхөөр болоод байгаа. Тодруулбал, МАН-аас нэр дэвшсэн Д.Сарангэрэл, АН-аас нэр дэвшсэн Д.Зоригт, Г.Батхүү, “Шударга ёс” эвслээс нэр дэвшсэн Ц.Оюунбаатар нар юм. Харин зарим хэвлэлээр Ц.Оюунбаатараас бусад гурван гишүүн гишүүний тангаргаа өргөнө хэмээн мэдээлээд байгаа юм. Энэ талаар Ц.Оюунбаатараас өөрөөс нь тодруулахад “Тиймээ. Би өнөөдөр УИХ-ын гишүүний тангаргаа өргөнө” гэлээ. Тэгэхээр өнөөдрийн чуулганаар дөрвөн гишүүн тангаргаа өргөх юм байна.
Б.Чимэг
Сэтгэгдэл (5)