“ТВ5” телевизээс зохион байгуулдаг “Ододтой бүжиглэе” шоуны хоёр дахь удаагийн шалгаруулалт өндөрлөж, тамирчин бүсгүй ялагчаар тодорсон нь саяхан. Тэгвэл “Ододтой бүжиглэе-3” шоуны маргаашийн дугаарт мисс Ч.Содтуяа үзүүлбэрээ сонирхуулах аж. "Ододтой бүжиглэе-3" шоунд УДБЭТ-ын гоцлооч Ө.Уянга, УДЭТ-ын жүжигчин Г.Отгонцэцэг, “Anemone” хамтлагийн дуучин Жанна буюу Б.Баяржаргал, “Захиалгат инээд” хамтлагийн жүжигчин Мөөжиг буюу Ө.Мөнх-Эрдэнэ, “Овжин охид” киноны Сампилын дүрээр хоногшсон “Маск” продакшны жүжигчин Б.Ганзориг, “Азийн модель” агентлагийн захирал, мисс Ч.Содтуяа, дуучин П.Идэржавхлан нар оролцож байгаа аж.
Д.Ундрах 24tsag.mn