Холливүүдын алдарт кино найруулагч Жан Жак Аннауд манай улсад хүрэлцэн иржээ. Тэрбээр Монголд саатах болсон гол зорилго нь шинээр туурвих гэж буй киноныхоо пробыг найруулагч Б.Чингүүний “Creative Art Group”-т хийх явдал юм. Тэрбээр БНХАУ-ын зохиолч Зянь Руний “Чонон сүлд” романаас сэдэвлэн ӨМӨЗО-ы Шилийн гол аймагт кино хийх гэж байгаа бөгөөд гол дүрийн эмэгтэй жүжигчнээ Монголоос сонгохоор ийнхүү кино проб явуулах болжээ. Манай улсаас 20 гаруй эмэгтэй жүжигчид шалгаруултанд орсноос одоогийн байдлаар гурван жүжигчин шалгарсан байна. Үүнд жүжигчин Р.Анхням, “Хадаг” кинонд тоглосон Б.Цэцэгээ, нэг загвар өмсөгчийг сонгожээ.