Вьеатнам авто засварын газрын талаарх санал гомдол иргэдээс их ирдэг боллоо. Эх сурвалжийн хэлж байгаагаар Вьетнам засварын газрын орчин нөхцөл нь маш бохир байдаг гэнэ. Вьетнамчуудын ашиглаж байгаа будаг, лак нь Хятадын муухай үнэртэй, ямар ч чанарын шаардлага хангахгүй будаг, замаск байдаг байна.Тэр будаг нь 100 грамм нь 2000,3000 төгрөгний үнэтэй байх ба ийм будгаар машинаа будуулаад хоёр гурван сарын дараа бүрсийж, ланкны гадаргуун дээр янз бүрийн зүйл амархан татдаг болчихдог аж. Мөн Вьетнамчууд Монгол Улсад ямар ч татвар төлдөггүй гэнэ. Үүгээр ч зогсохгүй өөр нэгэн эх сурвалжийн хэлж буйгаар татвар төлөхгүй байгаа вьетнамчуудад мэргэжлийн хяналтын газраас арга хэмжээ авахгүй байгаа нь тэдний цаана цагдаагийн хурандаа нар холбоотой байдагтай холбоотой гэлээ. Ямартай ч татвар ч төлдөггүй Веатнамуудыг хөөж гаргавал Монголд цөөнгүй хэдэн ажлын байр нэмэгдэх нь лавтай.
Д.Ундрах 24tsag.mn
Сэтгэгдэл (3)