Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнгөрсөн даваа гарагт Израйль, Нигер, Катар, Балба зэрэг орнуудын элчин сайд нартай уулзаж, итгэмжлэх жуух бичгийг нь гардуулсан. Тэгвэл өнөөдөр Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид Европын холбоо болон түүний гишүүн орнуудаас Монгол улсад суугаа элчин сайд нар бараалхаж, уулзахаар болжээ. Уулзалт 12 цагт Төрийн ордны Есөн хөлт цагаан тугт танхимд болно.
Т.Гэрэл