СЕХ-ноос ирцийн эцсийн мэдээг өгсний дараа намууд сонгуулийн үр дүнгийн талаарх байр сууриа илэрхийлнэ гэж байсан. Харин Орон нутгийн сонгуулийн ирцийн мэдээг СЕХ-ноос албан ёсоор мэдээлээгүй байгаа ч АН-ын зүгээс хэвлэлийн бага хурал хийж, сэтгүүлчдэд мэдээлэл өгөхөөр болжээ. Хэвлэлийн бага хурлыг Төрийн ордны ”А” танхимд 11.40 цагт зарлалаа.