Өчигдөр орой дууссан 2012 оны Орон нутгийн сонгуулийн дүнг хэсгийн хороод нэгтгэж хараахан дуусаагүй гэсэн мэдээллийг СЕХ-ноос өгч байгаа. Энэ сонгуульд Завхан аймгийн иргэд, сонгогчид тун идэвхитэй оролцлоо. Санал хураалт дуусахаас нэг цагийн өмнө буюу 21 цагийн байдлаар Завханы 44 567 сонгогчийн 65,61 хувь нь саналаа идэвхитэй өгөөд байсан юм. Тэгвэл манай эх сурвалжийн мэдээлснээр Завхан аймгийн орон нутгийн сонгуулийн хэсгийн хороодод МАН-ын нэр дэвшигчид илүү дэмжлэг авч, ялалт байгуулжээ. Завхан аймгийн ИТХ-ын 41 суудлын 28-ыг МАН, 13-ыг АН-ын нэр дэвшигчид авсан байна. Харин бусад нам, эвсэл нэг ч суудал аваагүй аж.
Т.Гэрэл
Сэтгэгдэл (11)