АН-ын удирдлагууд Орон нутгийн сонгуулийн үр дүнтэй холбоотой мэдээлэл хийлээ. АН-ын дарга Н.Алтанхуяг 2012 оны сонгуульд АН хавтгай ялалт байгууллаа гэж мэдэгдсэн юм. Орон нутагт ажиллаж байгаа ажиглагч нарын мэдээллээр АН 21 аймгийн 13-14-т нь ялалт байгуулсан байна. Увс, Төв, Ховд, Булган зэрэг 20 гаруй жил МАН-ынхан ялж байсан аймагт ч АН-ын нэр дэвшигчид илүү байсан гэлээ. Ерөнхий сайд Н.Алтанхуяг "АН Монголын түүхэнд орон нутгийн сонгуульд анх удаа ялалт байгууллаа. Орон нутгийн сонгуульд биднийг анх удаа олуулаа ч биш,
олонхуулаа болголоо. Цаашид улам эрч хүчтэй, улам
хариуцлагатай ажиллах цаг үе ирж байна" гэв. Мөн нийслэлийн зарим хэсгийн хороонд сонгогчдын ирц хүрээгүй. Гэсэн ч АН-ын нэр дэвшигчид нийслэлд Багахангайгаас бусад дүүрэгт ялалт байгуулсныг онцоллоо. Хэдийгээр орон нутгийн сонгуулийн дүн эцсийн байдлаар гараагүй ч дээрх дүн баталгаатай мэдээлэл гэсэн юм.
Сэтгэгдэл (11)