Өчигдөр
Чилийн нийслэл Сантиаго хотын ойролцоо хүчтэй газар хөдөлсөн талаар
“Ройтерс” агентлаг мэдээллээ. Хүн амиа алдаж, гэмтэж бэртсэн талаар ямар
нэгэн мэдээлэл одоогоор ирээгүй байгаа аж.
Өчигдөр Чилийн нийслэл Сантиаго хотын ойролцоо хүчтэй газар хөдөлсөн талаар “Ройтерс” агентлаг мэдээллээ. Хүн амиа алдаж, гэмтэж бэртсэн талаар ямар нэгэн мэдээлэл одоогоор ирээгүй байгаа аж.
АНУ-ын Геологийн судалгааны хүрээлэнгийн мэдээлснээр 6.1 баллын хүчтнй газар хөдлөлт баруун өмнө зүгт байрлах Валпарайсл хотоос 106 км зайд болсон хэмээн мэдээлжээ.
Газар хөдлөлтөөс болж тус нутгийн уурхайнууд нурсан талаар худал мэдээлэл цацагдсан юм. Үүний хариуд Чилид байрлах дэлхийн хамгийн том зэсийн үйлдвэрийн уурхай Коделкогийн хэвлэлийн төлөөлөгч уурхайнууд хэвийн үйл ажиллагаа явуулж байгаа хэмээн мэдээлсэн байна.
Чилид 2010 оны хоёрдугаар сард 8.8 баллын хүчтэй газар хөдөлж, цунами болсноор олон мянган хүн амиа алдаж, ихээхэн хэмжээний хохирол учирч байжээ.

Д.Идэр