Энэ сарын 30-аас ирэх сарын 2-ны хооронд болох чансаа өндөр Токиогийн
“Их дуулга”-ыг олимпийн хүрэл медальт Х.Цагаанбаатар, С.Ням-Очир
тэргүүтэй нэлээд өргөн бүрэлдэхүүнтэй зорих болжээ. Лондоны олимпийн
наадамд Монголын тамирчдын медалийн буухиаг эхлүүлж, 73 кг-ын жинд хүрэл
медаль хүртсэн гавьяат тамирчин С.Ням-Очирын тухайд олимпоос хойшхи
анхны тэмцээн нь Токиогийн “Их дуулга” гэж хэлж болно. Түүний хувьд “Их
дуулга”-ын татамид жин өгсөн 81 кг-д барилдах бол Хөдөлмөрийн баатар
Х.Цагаанбаатар түүний таван жил барилдаж байсан 73 кг-ын жинд зодоглох
болжээ. Тус тэмцээнд эрэгтэй зургаа, эмэгтэй ганц тамирчин өрсөлдөх юм.
Энэ сарын 30-аас ирэх сарын 2-ны хооронд болох чансаа өндөр Токиогийн “Их дуулга”-ыг олимпийн хүрэл медальт Х.Цагаанбаатар, С.Ням-Очир тэргүүтэй нэлээд өргөн бүрэлдэхүүнтэй зорих болжээ. Лондоны олимпийн наадамд Монголын тамирчдын медалийн буухиаг эхлүүлж, 73 кг-ын жинд хүрэл медаль хүртсэн гавьяат тамирчин С.Ням-Очирын тухайд олимпоос хойшхи анхны тэмцээн нь Токиогийн “Их дуулга” гэж хэлж болно. Түүний хувьд “Их дуулга”-ын татамид жин өгсөн 81 кг-д барилдах бол Хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатар түүний таван жил барилдаж байсан 73 кг-ын жинд зодоглох болжээ. Тус тэмцээнд эрэгтэй зургаа, эмэгтэй ганц тамирчин өрсөлдөх юм.