ЯПОН ХЭЛНИЙ СУРГАЛТ
МОНГОЛ-ЯПОНЫ ТӨВИЙН ЯПОН ХЭЛНИЙ СУРГАЛТ НЬ ЯМАР ОНЦЛОГТОЙ ВЭ?
2020-06-15 10:22

Монгол-Японы төв нь Япон сангийн /Japan Foundation/ албан ёсны хэлний төв бөгөөд Япон сангаас боловсруулан гаргасан JF стандарт буюу Япон сангийн япон хэлний боловсролын стандартын дагуу сургалтуудаа явуулдаг. Мөн үндсэн сургалт болох яриа, дүрэм хосолсон цогц сургалтууддаа JF стандартын дагуу бэлтгэн гаргасан “Марүгото япон хэл ба соёл” сурах бичгийг ашигладаг.

Мөн тус стандартын дагуу Япон болон Монголдоо бэлтгэгдсэн монгол, япон багш нар ээлжлэн заадаг бөгөөд сургалтын чанартаа анхаарч, тогтмол сайжруулж явдгаараа онцлог юм.

Мөн япон хэл төдийгүй японы соёлын танилцуулах хичээлүүдийг оруулж өгдөг бөгөөд соёлын хичээлээр японы орчин үеийн болон уламжлалт соёлтой танилцах боломжийг олгодог. Хичээлийн агуулгаас дурдвал, япон хоолны соёл /өөрсдөө жорын дагуу хийж үзнэ/, бийрэн бичлэг, нинжагийн соёл, цайны ёслол, японы наадгай /кэндама, комамаваши, дарүма отоши г.м/, юката өмсөж япон бүжиг бүжиглэх г.м