Орон нутагт бензиний үнэ өссөн гэв
Орон нутагт бензин, шатахуун хомсдож, зарим газраас үнэ нь нэлээд өссөн байна. Тухайлбал, Хөвсгөл аймагт дизель түлшний нөөцгүй байгаа гэнэ. Мөн Өвөрхангай аймагт АИ 92 бензиний нөөц багасч байгаа аж. Түүнчлэн Говь-Алтай аймаг дахь орон нутгийн ШТС-ууд АИ 92 болон дизель түлшийг 1950 төгрөгөөр борлуулж байгаа гэнэ. Хоттой хамгийн ойр байдаг Төв аймагт гэхэд бинзений үнэ 150 төгрөгөөр нэмэгдсэн байна. Засгийн газраас нефтийн бүтээгдэхүүний үнийг тогтвортой байлгах зорилгоор импортлогчдод 120 сая ам. Долларын хөнгөлөлттэй зээл олгосон. Гэсэн ч энэ арга хэмжээ орон нутагт үр дүнгээ өгөхгүй байгаа аж.