УИХ-ын гишүүн
С.Ганбаатар УИХ-ын гишүүн Д.Хаянхярвааг сүрдүүлсэн утга бүхий мессеж илгээсэн
гэнэ. Учир нь орон нутгийн хурлын сонгуулийн өмнөхөн УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа
Дарханы нэгэн телевизэд ярилцлага өгөхдөө “Монголын үйлдвэрчний эвлэл бол
УИХ-ын гишүүн С.Ганбаатарын хувийн компани биш” хэмээсэн юм байх. Харин үүнд
эгдүүцсэн УИХ-ын гишүүн С.Ганбаатар УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа руу “Үгээ бодож
ярих хэрэгтэй. Нэг тойргоос сонгогдсон нөхрийнхөө араар ингэж ярьж болохгүй
байх аа. УИХ-ын сонгуулийн үеэр ярьсан зүйлийг чинь тэгэсгээд өнгөрүүлсэн.
Харин энэ удаа тэвчлээ. Алдаагаа засахгүй бол АТГ-т хандах болно” гэсэн байна.
Эх сурвалж: Улс төрийн тойм
Сэтгэгдэл (3)