Бичсэн Мэдээлэл, гадаад сурталчилгааны хэлтэс
2012 оны 11-р сарын 23, Баасан гариг, 09:02
Олон Улсын Циркийн Дөрөвдүгээр Фестиваль энэ оны 11 дүгээр сарын 15-наас 21-ний өдрүүдэд БНСВУ-ын Ханой хотноо болж, Орос, Украин, Куба, Лаос, Монгол, Камбож, Франц, АНУ, Грек, Вьетнамын нийт 185 жүжигчид оролцож 5 төрөлд авьяас чадвараа сорьжээ.Монгол Улсыг төлөөлөн Монголын Үндэсний АСА цирк, Улаанбаатар циркийн жүжигчин, МУСТА Э.Лхагва-Очир гар дээрхи тэнцвэрийн үзүүлбэрийн төрөлд үндэсний бүжгийн өнгө аяс бүхий уран нугаралт, тэнцвэрийн үзүүлбэрээр оролцож алтан медаль хүртлээ.
Энэхүү Олон Улсын Циркийн Фестивалийг БНСВУ-ын Соёл, Спорт, Аялал жуулчлалын яам, Вьетнамын Циркийн холбоо хамтран дөрөв дэх удаагаа уламжлал болгон зохион байгуулж байгаа бөгөөд өмнө нь 1997, 2004, 2010 онд зохион байгуулж байжээ