МАХН-аас долоо хоног бүрийн баасан гарагт “Шударга асуулт, шударга хариулт” сэдэвтэй уулзалт тогтмол зохион байгуулдаг болохоор төлөвлөжээ. Уулзалтын үеэр МАХН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамба болон бусад албаны хүмүүс сэтгүүлчдийн сонирхсон асуултанд хариулт өгөх юм. Энэ уулзалтын эхнийх нь өнөөдөр 14 цагт тус намын төв байранд болох бөгөөд МАХН-ын дэд дарга Д.Тэрбишдагва оролцох аж.
Ардчилсан намаас сар бүрийн эхний долоо хоногийн пүрэв гарагт сэтгүүлчидтэй 4:11 уулзалт зохион байгуулдаг. Мөн МАН сар бүрийн эхний долоо хоногийн мягмар гарагт цаг үеийн асуудлаар тогтмол мэдээлэл хийдэг юм.

Т.Гэрэл
Сэтгэгдэл (3)