Америкийн
цуутай дээдэс, зочид буудлын эзний өв залгамжлагч Парис Хилтон Саудын
Арабын исламын шашны ариун хот Меккад дэлгүүр нээсэн талаар “CNN”
мэдээллээ.
Америкийн цуутай дээдэс, зочид буудлын эзний өв залгамжлагч Парис Хилтон Саудын Арабын исламын шашны ариун хот Меккад дэлгүүр нээсэн талаар “CNN” мэдээллээ.
Парис Хилтон дэлгүүр нээсэн тухайгаа твиттертээ зарлаж “Саудын Арабт шинээр нээсэн дэлгүүр Меcca Mall-доо хайртай” хэмээн дэлгүүрийнхээ зургийн хамт нийтэлжээ. Мөн тэрбээр “Энэ бол миний Саудын Араб дахь 5, нийтдээ 42 дахь дэлгүүр. Миний брэнд өсөн дэлгэрч байгаад таатай байна” хэмээн бичжээ.
42 настай Парис Хилтон дэлхий даяарх 42 дэлгүүртээ гар цүнх, гоёл чимэглэл, үнэртэн, цаг, подвоолк зэргийг худалдаадаг байна.
Гэвч Исламын шашны хүндтэй лам Шэйх Аднан Бахарит “Түүний дэлгүүр энд байх шаардлага байхгүй. Учир нь бидэнд түүний бараа хэрэггүй” хэмээн шүүмжилсэн байна.
Мекка хотноо жил дунджаар гурван сая исламийн шашинт мөргөлчид ирдэг байна. Парис Хилтон телевизийн анхны реалити шоу "The Simple Life"-ыгаа гаргахаас өмнө 2003 онд гэртээ хийсэн эротик киногоо олонд дэлгэснээр ихэд алдаршсан юм.

Д.Идэр
Сэтгэгдэл (1)