Үйл явдал
БАЙГУУЛЛАГАД ЗОРИУЛСАН СУРГАЛТ
2020-08-26 17:09

Бид энэ удаа химийн төрөл бүрийн бодис, урвалж, лаборатори болон хүн, мал эмнэлгийн багаж хэрэгсэл, тоног төхөөрөмж, урвалж бодис, шил сав, туслах хэрэгсэл худалдаалах үйл ажиллагаа эрхэлдэг “Цэцүүх трейд” ХХК-ийн хамт олон зориулж “5S хөдөлгөөнийг хэрэгжүүлэх нь” сургалтаа зохион явууллаа.
5S хөдөлгөөнийг хэрэгжүүлэх нь сургалтын гол зорилго нь КАЙЗЭН буюу бага багаар зогсолтгүй сайжруулах үзэл баримтлалын талаар ойлголттой болж, 5S-ийг хэрэглэх мэдлэг олгох, ажлын бүтээмжийг дээшлүүлж, чанарыг сайжруулах суурь арга барилд сургаж, ажил дээрээ хэрэгжүүлэх мэдлэг, чадвартай болгох юм.

Цаашлаад багийн ажиллагааг сайжруулах, ажлын уур амьсгалыг дээшлүүлж, ажиллах эрч хүчийг бий болгодогт 5S хөдөлгөөний ач холбогдол оршдог билээ.
Бидэнтэй хамтран ажилласан нийт хамт олондоо талархлаа илэрхийлье.
Манай төвийн байгууллагад зориулсан сургалт үргэлжлэн явагдаж байна.