Нийслэлийн нийтийн тээврийн газарт өнөөдөр хорь гаруй микро автобусны жолооч нар хандаж асуудлаа шийдвэрлүүлэх гэсэн ч хүлээж аваагүй байна. Тэд "Бичил аян" хоршоо байгуулж хотын төвийн өөр чиглэлд үйлчилгээ явуулах хүсэлтэй байсан ч зөвшөөрөөгүй аж. Энэ талаар гомдол гаргаад байгаа Хувиараа тээвэр эрхлэгчдийн Үйлдвэрчний эвлэлийн нэгдсэн хорооны нарийн бичгийн дарга Г.Баатартай ярилцлаа. Тэд цаашид УИХ-ын гишүүн, МҮЭХ-ны ерөнхийлөгч С.Ганбаатарт хандахаар болсон бөгөөд жагсаал хийж, өлсгөлөн зарлахад ч бэлэн байгаа гэнэ.
- Нийслэлийн нийтийн тээврийн газарт ямар асуудлаар хандсан юм бэ?
- Хэсэг микро автобусны жолооч нар нэгдэж "Бичил аян" нэртэй хоршоо байгуулсан юм. Яагаад гэвэл Нийслэлийн нийтийн тээврийн газраас микро автобусуудыг шугамд явах зөвшөөрөл буюу замын хуудсыг хувийн компаниудаар дамжуудан өгдөг. Дөчхөн төгрөгийн өртөгтэй цаасыг зарим компаниуд жолооч нарт 7500, 10000, 15000 зарим нь бүр 20000 төгрөөр авч байна. Хувийн компани, төр нийлээд жолооч нарыг дээрэмдэж байгаа байхгүй юу. Бид нийтийн тээврийн газраас ямар нэг зуучлагчгүйгээр 14 хоногийн эрхтэй замын хуудсаа авмаар байна. Тэгээд хоршоо байгуулаад замын хуудсыг 5000 төгрөгөөр зараад эхэлсэн чинь олон жолооч нар манай хоршоонд орох хүсэлтэй болсон. Гэтэл одоо байгаа Нарантуул зах хүртэлх шугамаас өөр газар явуулахгүй гээд байна.
- Нийтийн тээврийн газраас ямар хариу өгсөн бэ?
- "Та нар тэр ганцхан чиглэлдээ хориулаа явна уу, гучуулаа явна уу хамаагүй. Бид тэр зохицуулдаг байгууллага нь биш" гэж хариулж байна. Нийслэлийн тээвэр зохицуулалтын газар гэсэн нэртэйгээр 20-иод жил явсан газар шүү дээ, энэ чинь. Цаана нь зохицуулагч нэртэй гарын арван хуруунд багтах луйварчингууд байдгийг би хэлж чадна. Нөгөө хувийн компаниудаасаа хараат болчихсон байдаг юм уу, эвсэл юм авчихсан байдаг юм уу. Тэд нарыгаа үхэх гэж байгаа юм шиг хамгаалж байна. Хоршооны жолооч нар олон болоод ирэхээр яалт ч үгүй нэг шугамд багтахгүй. Өмнө нь тусгай зөвшөөрөл гэж айхтар юм өгдөг байсныг алга болгосон. Одоо болохоор хуучин компаниудтай гэрээ хийгээд надтай бол гэрээ хийдэггүй. Эсвэл ийм аж ахуйн нэгжүүдийг бүгдийг нь тараа, эсвэл бүгдийг нь тэгш эрхээр хангах ёстой. Хамгийн гол нь бидний амьдралыг өчнөөн жил хоорондоо луйвардаж байна. Хуучин Пүрэвдоржийн үед хувийн компани шиг л юм байсан. Хоршооны жолооч нарыг үйлчилгээнд явах эрхээр хангаад өг гэхээр ганцхан чиглэлд л яв гэж байна.
- Одоо ийм компаниуд хэд орчим байдаг вэ?
- Өмнө нь 40 байсан, одоо бол 26 болсон. Компаниудад граш, эмч, механикчтай байх гэсэн шаардлага тавьсан байдаг ч бодит байдал дээр юу ч үгүй компанийн гэрчилгээтэй л хүн байх жишээтэй. Бидний байгуулсан хоршоо бол нэг хүн биш бүгдээрээ хоорондоо ярьж байгаад асуудлаа шийднэ. Олон тээвэрчид биднийг дэмжээд манай хоршоололд оръё гээд өргөдлөө өгчихсөн байгаа.
- Та нарын шаардлагыг хүлээж авахгүй байгаа юм байна. Цаашид ямар алхам хийх вэ?
- Тээврийн салбарын гол асуудал бодлого. Энэ жолооч гэдэг хүн бүтээн байгуулалт хийгэд байна гэхээс илүү энэ жолооч мөнгө олоод байна, үүнээс нь хэдий хэрийг хумслах вэ гэдэг бодлого явж байна. Үнэхээр аюулгүй, тав тухтай орчинд амьдрах эрх нь зөрчигдөөд байгаа. Хоёр нарны хооронд давхиад байдаг. Хамгийн муу нэртэй нь л микроны жолооч. 20 жил тээвэрт явчихаад нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалгүй хаягдаж байна. Хувиараа тээврийн үйлчилгээ эрхэлж байгаа хүн тээврийн салбарт ажиллаж байгаа хүмүүс үнэхээр хэцүүдсэн байна. Тээврийн салбар нь зөв бодлогтой байж улс хөгждөг болохоос хэсэг луйварчид мөнгө олж байна гээд халаасыг нь ухаад байвал үнэхээр буруу. Агентлагынхан гээд албан тушаалтай сайхан цалинтай болчихоод алт өгч байгаа жолооч нараа гудманд хаяж байгаа нь энэ хэдэн ялзарсан дарга нарын асуудал. Бид энэ асуудлаар нэлээн хэдэн жил явсан. Нийслэлийн орлогч дарга Гантөмөртэй уулзаж албан бичиг өгсөн. Гэтэл өөрөөсөө зайлуулаад өөр хүнээр албан бичиг өгүүлсэн нь хүүхэд, нохойн доог шиг л юм байна. Жолооч нар мэдлэг боловсрол муутай, эд нарыг яаж ч нухчин дарж байсан болно гэсэн сэтгэхүйтэй байдаг юм шиг. Энэ бол эндүүрэл. Алтан шар замын буянд амьдралаа залгуулж байгаа дээд боловсролтой хүмүүс ч байна, янз бүрийн хүмүүс л байна. Алтан шар зам бол хүн хүнд өгөөжөө өгдөг. Гэтэл энэ өгөөжийг нь дундаас нь хумсалж байгаа хэсэг бүлэг бэртэгчингүүд ихэсчээ. Энийг бүгдийг байхгүй болгож, тэвэрийн салбарыг эрс шинэчилье, Засгийн газарт дуу хоолойгоо хүргэе.
- Энэ асуудлаар МҮЭХ-нд хандсан уу?
- Одоо УИХ-ын гишүүн С.Ганбаатарт хандана гэж бодож байна. Энэ бол ганцхан микро автобусны жолооч нарын эрх ашгийн асуудал биш юм. Тэгж ойлговол эндүүрэл. Өнгөрсөн хавар том тэрэгний жолооч нарыг явуулахгүй гэж баахан боож, хаасан. Тэгээд өндөр тэвштэй байж болохгүй гээд тэвшийг нь тайрч нэг жолоочийг 500 мянган төгрөгөөр хохироогоод одоо таг чиг. Манай хороо Өмнөговийн Цагаан хад гэдэг газар үүрээ байгуулсан. Монгол улсад нийтийн тээврийн бодлого гэж юм байдаггүй юм байна. Байдаг болтол нь бид тэмцэнэ.
- Нийтийн тээврийн салбарт хэдэн хүн ажилладаг вэ?
- Микро автобусны жолооч кондуктор гэхэд 2000 гаруй. Нүүрс зөөдөг гэх мэт том тэрэгтэй хүмүүс бас байна. Нүүрсний үнэ их байна гээд байдаг. Яг нүүрсийг зөөж тээвэрлэж байгаа жолооч нартай хамтарч ажиллахгүй байж дээгүүр нь хөөс бий болгоод байгаа юм. Жишээ нь барилгын материалын үнэ өслөө гээд байна. Тэгсэн хэрнээ ачааны тэргүүдийн тэвшийг тайраад намхан болгосон. Тэгэхээр нэг удаа зөөх байсан барааг хоёр удаа зөөж зардал 2 дахин нэмэгдэнэ л гэсэн үг. Энэ хэдэн жолооч нар зам эвдээд байна гэх зэргээр ард түмний толгойг буруу угаагаад байгаа болохоос зөв бодлого, зөв зохицуулалт нь байвал тээврийн салбар хөгжих олон хувилбар байна.
- Ярилцсанд баярлалаа.

Т.Гэрэл
Сэтгэгдэл (4)