Тэтгэртээ гараад хоёр сар болж буй ЦЕГ-ын дарга асан Д.Сандаг-Очир өнөөдөр "Хүндэт доктор" цол хүртлээ.
Өнөөдөр Монгол Улсын Шинжлэх ухааны ажилтны өдөр болж буйг тохиолдуулан Хууль сахиулахын их сургуулийн эрдмийн зөвлөлийн шийдвэрээр ЦЕГ-ын даргаар ажиллаж байсан хошууч генерал Д.Сандаг-Очирыг тус сургуулийн үйл ажиллагаа, эрдэм, шинжилгээний ажилд болон боловсролыг хөгжүүлэхэд оруулсан хувь нэмрийг үнэлж сургуулийнхаа анхны “Хүндэт Доктор” цол олгож, хүндэтгэл үзүүлэн эрдэм шинжилгээний ажилд нь амжилт хүсч баяр хүргэсэн юм. Доктор, хошууч генерал Д.Сандаг-Очир цагдаагийн байгууллагын гүйцэтгэх ажилтай холбоотой сэдвээр тус сургуулийн эрдмийн зөвлөл, багш, оюутан, сонсогч нарт илтгэл тавьсан байна.
Б.Чимэг
Сэтгэгдэл (3)