МЭДЭЭЛЭЛ
БИЗНЕСИЙН ҮНДСЭН СУРГАЛТЫН “ХҮНИЙ НӨӨЦИЙН УДИРДЛАГА” СУРГАЛТАД ХАМРАГДАХ БОЛОМЖТОЙ БОЛЛОО
2020-09-15 15:04

Бизнесийн үндсэн сургалтад жил бүр олон тооны хүмүүс хамрагдахаар хүсэлтээ ирүүлдэг боловч бүх хүнийг хамруулах боломжгүй байдаг.

Тиймээс та бүхний эрэлт хэрэгцээг харгалзан үндсэн сургалтын сэдвээс өөрт хэрэгтэй сэдвийг сонгон суралцах боломжтой болсон тул бизнес эрхлэгч та бүхэн идэвхтэй хамрагдана уу. 

Сургалтын танилцуулга

Тус сургалтаар гадаад орчны өөрчлөлттэй уялдуулан тухайн байгууллагын стратегийг хэрхэн хэрэгжүүлэх, түүнд нийцсэн хүний нөөцийн стратегийг хэрхэн боловсруулах аргачлалын талаар мэдлэгтэй болно. Мөн хүний нөөцийн удирдлагын бүрэлдэхүүн хэсэг болох хүний нөөцийн үндэс, сонгон шалгаруулалт, сургалт хөгжил, үнэлгээ, шагнал урамшууллын талаар тодорхой аргачлалуудыг хэрхэн уялдуулах тухай суралцана.

**Энэ жил Covid 19-ийн онцгой нөхцөл байдлын улмаас гадны иргэдийг хилээр нэвтрүүлэхгүй байгаа билээ.Тиймээс Япон мэргэжилтэн багш нар цахимаар сургалтад оролцох ба  сургалтын явцад тухайн мэргэжлийн үндэсний сургагч багш /Монгол багш/ танхимд сургалтыг удирдан явуулах болно.

Хичээллэх өдөр, цаг:

2020.10.19-23,26 (Даваа-Баасан, Даваа)  09:30-13:00

2020.10.27-31 (Мягмар-Бямба), 15:00-19:30

Хамрагдах хүн: Аж ахуйн нэгж, компанийн удирдах албан тушаалтан, хүний нөөцийн менежерүүд

Цөөн хүн бүртгэнэ

  • Хүний тоо гүйцсэн тохиолдолд хугацаанаас өмнө бүртгэл дуусахыг анхаарна уу!

Сургалтын төлбөр: 240.000 төгрөг

  • Оролцогч ямар нэгэн шалтгаанаар сургалтад хамрагдах боломжгүй болсон тохиолдолд сургалтын төлбөрийг буцааж олгохгүй.

Хичээл заах багш/Япон/: Ямазаки Кёоко Ph.D

  • Гакүшюин их сургуулийн зочин профессор,
  • Хүний нөөц/Байгууллагын хөгжлийн консалтант,
  • JSHRM зөвшөөрөл бүхий хүний нөөцийн мэргэжилтэн,
  • Японы хүний нөөцийн удирдлагын холбооны үйл ажиллагаа хариуцсан ажилтан
  • Аж үйлдвэрийн зөвлөх
  • MBA (Tsukuba Univ.)
  • Ph.D. course (Kobe Univ.)

Хичээл заах багш/Монгол/: Д.Дашмаа

  • Монгол-Японы төвийн үндэсний сургагч багш,
  • "Шин Хикари" ХХК-ийн захирал.

 

Гэрчилгээ:

Сургалтандаа ирц бүрэн хамрагдсан оролцогчдод гэрчилгээ олгоно.

Бүртгэл : Та ЭНД  дарж  бүртгүүлнэ үү.

Холбоо барих:

Утас: 75110879 (Ext.3)

Цахим шуудан: anudari@japan-center.mn

Цахим хуудас: www.japan-center.mn