Нийтийн тээврийн автобус, троллейбусыг замын нэгдүгээр эгнээгээр явуулах зорилгоор замын нэгдүгээр эгнээг тусгаарласан түмбийг Энхтайвны өргөн чөлөөнд Саппорогийн аюулгүйн тойргоос Офицеруудын ордон хүртэлх замуудад нийслэлийн төсвөөр, Мянганы сорилтын сангийн төслөөр бага болон их тойрог доторх замуудад зам тээврийн осол хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор суурилуулаад байгаа.
Гэвч замын хөдөлгөөнд оролцож байгаа зарим жолооч нар санаатайгаар хийж бүтээж байгаа зүйлийг эвдэх, дайрах зэрэг бүдүүлэг авирыг ихээр гаргаж байгаа аж. Тухайлбал, нийтийн тээврийн том оврын автобусны жолооч нар ихээр түмбэ дайрч замын хөдөлгөөний дүрэм зөрчиж байгаа гэнэ. Үүнтэй холбоотой мэдээ, мэдээллийг иргэд ЗЦГ-ын “fасеbook”- хуудсанд олноор ирүүлсэн байна. Энэ дагуу шалгаж, зөрчил гаргасан буруутай жолооч нарыг Орон нутгийн өмчит тохижолт үйлчилгээний газар шилжүүлж, хохиролыг бүрэн барагдуулах арга хэмжээ авч эхэлсэн байна. Хэрэв давтан зөрчил гаргавал ЗХТХ-ийн 25.5-д заасны дагуу торгох буюу тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах хүртэл арга хэмжээг ногдуулж байгаа аж.
Сэтгэгдэл (5)