Монгол улсын гавьяат жүжигчин Х.Болормаа, дуучин Р.Дэлгэрмаа, Э.Оюумаа нар өнөөдөр “Ээжийн бүүвэйтэй хорвоо” тоглолтоо UB Паласт ганцхан удаа зохион байгуулах гэж байна. Өнгөрсөн хавар Э.Оюумаагийн бие даасан “Амрагхан чамдаа” тоглолтод Х.Болормаа, Р.Дэлгэрмаа нар урилгаар оролцон “Эхийн ариун сэтгэл” дууг хамтарч дуулахдаа энэхүү тоглолтынхоо санааг анх ярьжээ. Хүмүүсийн сонсох дуртай дууны нэг “Ээжийн бүүвэйтэй хорвоо” дууны клипийг наадмын дараа Дундговь аймгийн Цагаан суваргад очиж хийлгэсэн аж. Тоглолтын билет 15, 20, 30 мянган төгрөгийн үнэтэй байх бөгөөд 1905 хүргэж өгч байгаа юм байна. Гурван “Маа”-гийн тоглолтод симфони оркестр эгшиглэхээс гадна бүжигчид оролцох ажээ.
Д.Ундрах 24tsag.mn
Сэтгэгдэл (4)