МЭДЭЭЛЭЛ
БИЗНЕСИЙН ҮНДСЭН СУРГАЛТЫН “САНХҮҮГИЙН УДИРДЛАГА” СУРГАЛТАД ХАМРАГДААРАЙ
2020-10-14 12:36

Манай төвөөс зохион байгуулагдаж буй бизнесийн үндсэн сургалтад жил бүр олон тооны хүмүүс хамрагдахаар хүсэлтээ ирүүлдэг боловч бүх хүнийг хамруулах боломжгүй байдаг билээ.

Тиймээс та бүхний эрэлт хэрэгцээг харгалзан үндсэн сургалтын “Санхүүгийн удирдлага” сэдвийг сонгон суралцаж, бизнесийн үндсэн сургалтад хамрагдаж буй удирдах түвшиний менежрүүдтэй хамтдаа хичээллэн туршлага хуримтлуулах боломжтой болсон тул бизнес эрхлэгч та бүхэн идэвхтэй хамрагдахыг урьж байна.

Сургалт хоёр ээлжээр өөр өөр агуулгатайгаар явагдах тул тохиромжтой цагаа сонгоод хамрагдаарай.

  Сэдэв сонголтоор ээлж тус бүр зөвхөн 4-5 хүн бүртгэхийг анхаарна уу.

Хичээлийн сэдэв  :    Санхүүгийн удирдлага

Хугацаа:

1-р ээлж2020.11.02-11.07 /Даваа-Бямба/,   09:30-13:00  цаг

Багш:Такэгүчи Ёшихиро /цахимаар/,

*Сургалт танхимд мэргэжлийн орчуулагч багштай явагдана.

  • Жижиг дунд аж ахуй нэгжийн зөвлөх 
  • Mentor Graphics компанийн Санхүү эрхэлсэн захиралаар ажиллаж байсан.
  • British Petroleum Japan компанийн Санхүү эрхэлсэн захирал
  • Санхүүгийн салбарт 40 гаруй жил ажилласан туршлагатай.     

                  Хичээлийн агуулга   

  • Санхүүгийн тайлангийн үндсэн ойлголтууд
  • Санхүүгийн шинжилгээ
  • Удирдлагын нягтлан бодох бүртгэл
  • Өртгийн тооцоо гаргах үндсэн ойлголт
  • Үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулах нь

   2-р ээлж:2020.11.02-11.06 /Даваа-Баасан/, 15:00-19:30  цаг

   Багш:Ц.Баянмөнх    

  • Говь Хангай Мебель ХХК-ийн гүйцэтгэх захирал
  • Васедагийн их сургуулийн Бизнесийн удирдлагын магистр

         Хичээлийн агуулга           

  • Санхүүгийн богино хугацааны шийдвэр гаргалт
  • Мөнгөний цаг хугацааны үнэ цэнэ
  • Санхүүгийн тайлан, түүний бүтэц уялдаа холбоо
  • Зардал, үйлдвэрлэл, ашгийн хамаарлын шинжилгээ

Хаана: Монгол-Японы төвийн Их танхим

Сургалтын төлбөр :  240,000 төгрөг

Гэрчилгээ:

Сургалтандаа 70%-иас дээр ирцтэй хамрагдсан оролцогчдод гэрчилгээ олгоно.

 Бүртгэл

 Та ЭНД дарж онлайнаар бүртгүүлнэ үү.

Холбоо барих:

 Утас: 75110879 (Ext.3)

 Цахим шууданanudaribayar@japan-center.mn

 Цахим хуудасwww.japan-center.mn

 Фэйсбүүк хуудас:  www.facebook.com/MoJCenter/