МЭДЭЭЛЭЛ
13 ДАХЬ УДААГИЙН ЯПОН ХЭЛНИЙ БОЛОВСРОЛЫН СИМПОЗИУМЫН БҮРТГЭЛ ЭХЭЛЛЭЭ
2020-10-16 17:59

"Орчуулга, хэлмэрчлэхүйн бодит хэрэглээ ба япон хэлний сургалтанд авч үзэх боломжийн тухай”

Огноо: 2020 оны 10 дугаар сарын 24 /Бямба гараг/ 12:30-17:30

Байр:  Монгол-Японы хүний нөөцийн хөгжлийн төвийн 1, 2-р давхар

Бүртгэл: https://forms.gle/uqPE7C5KPpDyb52q9

ХӨТӨЛБӨР

12:30  Бүртгэл эхлэх

Хөтлөгч: Т.Болдбаатар /МУИС, Ази судлалын тэнхим/                 

13:00  Нээлт:

Э.Батжаргал /Монголын Япон Хэлний Багш нарын холбооны тэргүүн/

Мицүмото Томоя /Япон Сангийн япон хэлний мэргэжилтэн/

Мэндчилгээ:     

Хаяаши Шин-ичироо /Япон улсын Элчин Сайдын Яамны Элчин зөвлөх, дипломат төлөөлөгчийн газрын дэд тэргүүн

13:30-14:10   Үндсэн илтгэл: (Асуулт хариулт)

“Япон хэлний сургалтанд хэлмэрчлэхүй, орчуулгын хичээлийг хэрхэн авч үзэх тухай”

Шинзаки Рюүко /Япон хэлний хэлмэрчлэхүй, орчуулгын холбооны гишүүн/

 

14:10-14:30   Завсарлага

14:30-16:00       Салбар хуралдаан 1 Хэлмэрчлэхүй (Асуулт хариулт) 

 Хөтлөгч: Б.Хишигдэлгэр /МУИС, Ази судлалын тэнхим/            

14:30          “Аман ба бичгийн орчуулгын сурах бичиг зохиох аргачлалын тухайд – Япон монгол, монгол япон шүүхийн орчуулгын сурах бичгийн жишээгээр-“ А.Дэлгэрмаа /МУИС, Нагоя хуульзүйн төв /           

15:00     “Монгол улсын аялал жуулчлалын салбарт япон хэлний хөтөч орчуулагч бэлтгэх асуудалд” Г.Нинжин /Аирис тур ХХК/

15:30     “Эрүүл мэндийн салбарын мэргэшсэн орчуулагч бэлтгэх хэрэгцээ, шаардлагын тухай” Ц.Цэцэгсайхан /Монгол-Япон эмнэлэг/

14:30-16:00   Салбар хуралдаан 2 Орчуулга  (Асуулт хариулт)

Хөтлөгч: Ц.Онон /МУИС, Ази судлалын тэнхим /                

14:30      “Монгол дахь япон монгол хэлний орчуулгын хичээл болон япон хэлний хичээлийн уялдаа холбооны тухайд”  Ц.Пүрэвсүрэн /МҮИС/ 

15:00     “Судрын орчуулга дахь галигийн асуудлыг хэлний сургалттай холбон авч үзэх нь” Т.Болдбаатар /МУИС, Ази судлалын тэнхим /

15:30     “Орчуулгыг дэмжих программ хангамж ашигласан техникийн орчуулга” Д.Дамдинбаяр /Оюуны өмчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ай Пи Пи Ай ХХК/

16:00     “Хадмал орчуулга ашигласан япон хэлний онлайн хичээлийн жишээ” Д.Даваадорж /Нимо консалтинг ХХК/  

16:30    Хурлын дүгнэлт: С.Баттулга /МУИС, Олон улсын харилцаа, нийтийн удирдлагын сургууль/

                       Хурлын хаалт:  Ц.Пүрэвсүрэн /Монголын Япон Хэлний Багш нарын Холбооны дэд тэргүүн/

17:10    Дурсгалын зураг